АНУ-д насанд хүрсэн 5 хүн тутмын 1 нь вакцинжуулалтад хамрагджээ

АНУ-д “Ковид-19”-ийн халдварын эсрэг 146 сая орчим тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өчигдөр мэдээлжээ. Тус төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд түгээсэн 180.646.656 тун вакцины 81 орчим хувийг нь буюу 145.812.835-ыг тарьсан байна. Энэ нь АНУ-д өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 2.8 сая орчим тун вакцин тарьсан гэсэн үг юм. Ингэснээр АНУ-ын насанд хүрсэн хүн амын 29 орчим хувь буюу 95 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 52.6 сая орчим хүн буюу 16 хувь орчим хувь нь бүрэн хамрагджээ. Тодруулбал, 18 болон түүнээс дээш насны таван хүн тутмын нэг нь “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн байна.