Индонези улсад газрын тосны хийн үйлдвэр дэлбэрчээ 

Индонези улсын Балонган хотод байрладаг төрийн өмчит газрын тос хийн “Пертамина” корпорацийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 20 хүн шархаджээ. Тус улсын аврах багийнхны зүгээс дэлбэрэлтийн дараа гал түймэр дэгдэх үеэр таван хүн хүндээр шархадсан бол 15 хүн хөнгөн бэртэл авсан гэж мэдэгдсэн байна. Осол гарсантай холбоотойгоор 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд ямар учраас дэлбэрэлт болсон нь тодорхойгүй байгааг компанийн удирдлагууд мэдэгджээ. Түүнчлэн аянга буусны улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй гэж хэвлэлүүдээр мэдээлж байгаа бөгөөд тус үйлдвэр нь өдөрт 125 мянган торх газрын тос боловсруулах хүчин чадалтай байна.