Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай сансрын биетүүдийн нэгт тооцогдож байсан “Апофис” нэртэй “Астероид 99942” дэлхийд 2029 онд аюул учруулах магадлалтай гэсэн тооцоог НАSА агентлаг 2004 онд гаргаж байсан юм. Сүүлийн үеийн тооцооллоор сансрын уг биет дэлхийд 2036, 2068 онд аюул учруулж магадгүй гэж эрдэмтэд үзэж байжээ. Тэгвэл АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн эрдэмтэд хамгийн сүүлд хийсэн тооцоолол дээрээ үндэслэн “Апофис” астероид ойрын зуун жилд дэлхийд аюул учруулахгүйг өчигдөр мэдэгдсэн байна. Тус агентлагийн зүгээс 2068 онд дэлхийд аюул учруулах ямар ч боломжгүйгээс гадна ирэх 100 жилийн хугацаанд ямар нэг аюул учруулах магадлал байхгүйг тооцооллоо гэж NASA-ийн дэлхий орчмын объектуудыy судалгаа хариуцсан мэргэжилтэн Дэвид Фарноккиа мэдээлсэн байна. Ингэснээр “Апофис” астероидыг ойрын 100 жилийн хугацаанд дэлхийд аюул учруулж болзошгүй сансрын биетүүдийн жагсаалтаас NASA хасжээ.