Их британийн хүн амын тэн хагаст нь “Ковид-19”-ийн халдварын эсрэг биет үүссэн талаар тус улсын үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Энэ нь Англи, Уэльс зэрэг улсуудын хүн амын 50 орчим хувь нь “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин хийлгэсэн аль эсвэл цар тахлаар өвчилсөн гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар Их Британид “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин хийлгэсэн хүний тоо 30 сая даваад байгаа бөгөөд хамгийн эхэнд дархлаажуулалтын хөтөлбөрт хамрагдсан 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн 90 орчим хувьд нь дархлаа тогтжээ.