БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотод 1945 оноос хойших хамгийн халуун өдөр гуравдугаар сард бүртгэгдсэн гэж тус улсын цаг уур судлалын хүрээлэн мэдээлжээ. БНЭУ-ын хэмжээнд 1945 оны 3-р сарын 31-ны өдөр цельсийн 40.5 хэм хүртэл халж байсан нь гуравдугаар сард бүртгэгдэж байсан хамгийн халуун өдөр болсон байсан юм. Харин өнгөрөгч даваа гарагт БНЭУ-ын Нарела, Пуса хотод цельсийн 41.8 хэм хүртэл халсан нь хамгийн халуун өдөр гэж бүртгэгдсэн бол нутгийн хойд болон баруун хэсэгт 41.6, 41.5 хэмийн халуун болсон гэж холбогдох албаны хүмүүс мэдээлсэн байна.