Япон улс дахь нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ дээд үзүүлэлтэд хүрчээ 

Хэдийгээр дэлхий дахинд “Ковид-19”-ийн халдвар тархаж, аялал жуулчлалын салбар зогсонги байдал орж, нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ улс орнуудад буурсан ч Япон улсад хүлэмжийн хийн үзүүлэлт сүүлийн 23 жилд байгаагүйгээр өсснийг тус улсын цаг агаар судлалын агентлаг мэдээлсэн байна. Мэргэжилтнүүд Япон улсын зүүн хойд Иватэ муж, Окинава муж, Токиогоос өмнөд зүгт байрлах Огасавара арлууд гэсэн гурван гол цэгт тогтмол хэмжилт хийжээ. Судалгааны дүнд дээр дурдсан газруудад өнгөрсөн онд нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийн дундаж үзүүлэлт 414-417 ppm буюу сая доль болсон нь  1987 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Цар тахлын улмаас аж үйлдвэрүүд хаагдсан ч хүлэмжийн хий дээд түвшнийг бууруулж чадсангүй гэдгийг Дэлхийн цаг уурын байгууллага онцолжээ. Энэ нь дэлхийн дулаарал, цаг агаарын эрс тэс үзэгдлээс явагдах, мөсөн гол хайлах, далайн түвшин нэмэгдэх, далайн усыг хүчиллэг болгоход хүргэж байна гэж мэргэжилтнүүд үзсэн байна.