Япон, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг энэ сарын 9-нд зохион байгуулах төлөвтэй байна

Япон улсын ерөнхий сайд Сүга Ёшихидэ, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарын Вашингтон хотноо хийх уулзалтыг дөрөвдүгээр сарын 9-нд зохион байгуулахаар товлож байна гэж Японы Засгийн газрын эх сурвалж өчигдөр мэдээлжээ. Талууд БНХАУ дахь хүний эрхийн асуудлууд, тус улсын далайн тэнгис дэх үйл ажиллагаа болон БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах хүчин чармайлтын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Ерөнхий сайд Ёшихидэ Токио хотоос дөрөвдүгээр сарын 8-нд Вашингтоныг зорьж, 11-нд эргэн ирэх төлөвтэй байгааг эх сурвалж мэдээлжээ. Засгийн газрын өөр эх сурвалжуудын мэдээлснээр, Ерөнхий сайд Ёшихидэ, Ерөнхийлөгч Жо Байден нар Токио, Бээжингийн маргааны эх үүсвэр болсон Сенкакү арлуудыг хамгаалах талаарх Япон, АНУ-ын аюулгүй байдлын гэрээний 5-р зүйлд заасан үүрэг амлалтын талаар ярилцах төлөвтэй байгаа юм. Мөн талууд өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин хоёр баллистик пуужин харвасан БНАСАУ-ыг буруушааж, цөмийн зэвсгээс бүрэн ангижрахыг уриалах төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.