Сүүлийн 1,200 орчим жилийн түүхэнд Япон улсын интоорын модод  хамгийн эрт цэцэглэжээ 

Японы эртний нийслэл Киото хотод интоорын мод цэцэглэх үзэгдэл гуравдугаар сарын 26-ны өдөр оргилдоо хүрсэн нь сүүлийн 1200 орчим жилийн түүхэнд хамгийн эрт цэцэглэсэн тохиолдол болжээ. Холбогдох албаны мэргэжилтнүүдийн зүгээс тус үзэгдлийн гол шалтгааныг дэлхийн дулааралтай холбоотой гэж мэдэгдсэн байна. Интоорын мод нь орчны температурт маш их мэдрэмтгий байдаг бөгөөд сонирхуулж хэлэхэд 2018 оны намар Токио хотод далайн шуурганы улмаас дулаарахад интоорын модод улирал андууран цэцэглэж байсан юм байна. Интоорын мод цэцэглэх үзэгдэл долоо хоног хүрэхгүй хугацаанд үргэлжилдэг бөгөөд нийт цэцэгсийн 80-аас дээш хувь дэлбээгээ нээхийг оргил үе нь гэж үздэг юм байна. Энэ жилийн тухайд нийслэл Токио хотын интоорын модод гуравдугаар сарын 22-ны өдөр оргилдоо хүрч цэцэглэсэн нь дунджаас гурван өдрийн өмнө тохиосон үзэгдэл болсон байна.