БНЭУ-д хөдөө аж ахуйн шинэчлэлийн хуулийг эсэргүүцсэн тариаланчдын жагсаал 8 дахь сардаа үргэлжилж, хүчирхийллийн шинжтэй хэвээр байсаар байна. Уг эсэргүүцлийн жагсаалд 40 мянган тариаланч оролцож байгаа гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд 8 сарын хугацаанд 100 орчим хүн амиа алджээ. Шинэ хуулийн тухайд, БНЭУ-ын хөдөө аж ахуйн компаниуд тариаланчидтай урьдчилан тохиролцсон үнээр ургацаа борлуулах гэрээг бие даан өөрсдөө хийж, бүтээгдэхүүнээ зах зээлээс гадуур худалдахыг зөвшөөрсөн юм. Харин тариалан үйлдвэрчний эвлэл болон сөрөг хүчнийхний зүгээс энэ хуулийн төсөл нь бодит үнээр үр тариа худалдан авах одоогийн тогтолцоог зогсоож, фермерийн аж ахуйг том корпорацууд эзэмшихэд хүргэнэ гэж үзэж, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Хэдийгээр Энэтхэг улсын засгийн газар энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэхийн тулд тариаланчдын төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзсан боловч үр дүнд хүрээгүй байна. Засгийн газар шийдвэрээ буцаах талаар мэдэгдэл одоогоор хийгээгүй хэвээр байгаа юм. Жагсагчдын зүгээс энэ хэвээр байвал дахин 8 сар жагсах болно гэж анхааруулаад байна.