ОХУ цэргээ Украины хил дагуу байрлуулж байгаатай холбоотойгоор Европ дахь АНУ-ын зэвсэгт хүчин бэлэн байдалд шилжжээ. Сүүлийн үед ОХУ-ын дэмжлэг дор байдаг зэвсэгт бүлэглэлүүд өөрсдийн байгаа газар нутагт шинэ төрлийн зэвсэг байрлуулах болсон талаар Европын ажиглагчид мөн мэдэгдсэн байна. Тодруулбал, АНУ-ын цэргүүдийн байлдааны бэлэн байдлыг "болзошгүй хямрал" -ын түвшнээс "зайлшгүй болох хямрал" -ын түвшинд хүргэж нэмэгдүүлсэн нь боломжит хамгийн дээд түвшин юм байна. Түүнчлэн ОХУ-ын дэмжлэг дор байдаг зэвсэгт бүлэглэлүүд өөрсдийн байгаа газар нутагт шинэ төрлийн зэвсэг байрлуулах болсон талаар Европын ажиглагчид мэдэгдээд байгаа бөгөөд энэ нь АНУ-ын эсрэг өдөөн хатгалга байх магадлалтай гэж европ дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлагч асан Бен Ходжес мэдээлжээ. Кремлийн эрх баригчид энэ үйлдлээрээ ерөнхийлөгч Жо Байдены шинэ засаг захиргаа Украиныг хэр дэмжиж байгааг мэдэхийг хүсэж байна гэж тэрбээр онцолсон байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Персийн булангийн бүсээс цэрэг, зэвсгийнхээ зарим хэсгийг татаж эхлэхийг Пентагонд үүрэг болгосон бөгөөд Вашингтон ойрх дорнод дахь цэргийн оролцоогоо багасгахаар төлөвлөж байна гэж “Волл Стрийт” сонин мэдээлжээ. Тус сонинд "Тагнуулын хэд хэдэн цогцолбор, систем" болох ажиглалтын нислэгт зориулагдсан нисгэгчгүй онгоцнууд, пуужингийн довтолгооноос хамгаалах батарейд зориулагдсан төхөөрөмжүүдийг мөн Ойрх Дорнодоос шилжүүлэн байрлуулахаар болсон байна.