Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа олон улсын сансрын станцын ашиглалтын хугацаа 2024 онд дуусах бөгөөд ОХУ-ын тал 2025 оноос эхлэн тус станцыг ашиглахаа больж, тойрог замд өөрсдийн зохион бүтээж байгаа шинэ станц руу шилжихээр болсноо мэдэгджээ. Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа Олон улсын сансрын станцын ашиглалтын хугацаа 2024 онд дуусаж, 2025 оноос эхлэн ОХУ-ын тал тойрог замд өөрсдийн зохион бүтээж байгаа шинэ станцад шилжихээр болжээ. ОХУ-ын засгийн газрын шадар сайд Юрий Борисов “2025 оноос эхлэн олон улсын сансрын станцыг орхих болсон бөгөөд тун удахгүй шинэ станцыг хамтрагч улс орнуудтай хэрхэн хамтран ашиглах талаар хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн байна. 1998 онд эхний хэсэг нь ашиглалтад орсон олон улсын сансрын станцад сүүлийн үед гэмтэл гарах нь нэмэгдэж, зарим хэсгийг нь засварлах аргагүй болжээ. Станцын битүүмжлэл алдагдаж, хүчилтөрөгчөө алдах тохиолдол нэмэгдэж, зарим модулиуд нь сэргээн засварлах аргагүй болсныг олон улсын сансрын нисгэгчид мэдээлсээр байгаа юм. Хэдийгээр станцын ашиглалтын хугацааг 2020 оноор анх тогтоож байсан ч сүүлд 2024 он болгон сунгасан юм. Ашиглалтын хугацаа нь дууссаны дараа станцыг дэлхийн агаар мандалд оруулж, далайд унагах юм байна.