Египет улсад болсон галт тэрэгний осолтой холбоотойгоор дөрвөн хүнийг баривчилжээ 

Египетийн прокурорын газар зорчигч тээврийн галт тэрэг осолдож, олон хүний амь нас эрсэдсэнтэй холбоотойгоор төмөр замын дөрвөн ажилтныг баривчлахыг өнгөрөгч мягмар гарагт хууль хүчний байгууллагад үүрэг болгожээ. Өнгөрсөн ням гарагт Египетийн нийслэл Каир хотоос Мансура хотын чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг тух хотын ойролцоо осолдсоны улмаас 11 хүн амиа алдаж, 98 хүн гэмтсэн юм. Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Халед Мегахедийн мэдээлснээр, гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь хөнгөн, дунд зэргийн бэртэл авсан бөгөөд цөөн хүний биеийн байдал хүнд байгаа юм байна. Египетэд сүүлийн сар хүрэхгүйн хугацаанд галт тэрэгний гурван томоохон осол гарчээ. Өнгөрсөн сард өмнөд нутгийн Сохаг мужид хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 32 хүн амиа алдаж, 165 хүн гэмтсэн бол мөн адил хугацаанд Кайро хотоос өмнөд зүг байрлах Тахта хотод галт тэрэг мөргөлдсөний улмаас 20 хүн нас барж, 200 орчим хүн гэмтэж, бэртсэн байна.