АНУ-ын сенатын танхим үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэргийн эсрэг хуулийн төслийг баталжээ

Ази хүмүүсийн эсрэг гэмт хэрэг сүүлийн 3 сард эрчимжих болсонтой холбоотойгоор АНУ-ын хууль тогтоогчид хариу арга хэмжээ авах том алхам хийлээ. Тодруулбал, тус улсын конгрессын дээд буюу сенатын танхим үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэргийн эсрэг хуулийн төслийг 94-1-ийн харьцаатайгаар баталсан байна. Энэхүү хуулийн дагуу АНУ-ын хууль зүйн яамнаас үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэргүүдийн талаар мөрдлөг явуулах, энэ төрлийн гэмт хэргийг цахимаар мэдээлэх боломжийг бүрдүүлэх, энэ тарлийн гэмт хэргийг нэн даруй олж илрүүлэх тал дээр мужийн захиргаадад чиглэл өгөх, олон нийтэд боловсрол олгох чиглэлд кампанит ажлыг эрчимжүүлэх зэрэг аргах хэмжээ авахаар тусгасан байна. 2021 он гарснаар дан Нью-Йорк хотод ази гаралтай хүмүүсийн халдлагад өртсөн 33 хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн ижил үетэй харьцуулахад яаралтай тусламж, болон бусад дугаарт дуудлага өгөх хүмүүсийн тоо 149 хувиар өссөн гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Харин АНУ-д “ковид-19”-ийн халдвар тархаж эхэлсэн үеэс хойш ази иргэдийн эсрэг биеийн болон сэтгэлзүйн 3 мянга орчим гэмт хэрэг тус улсад дангаараа бүртгэгдсэн байна.