АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден конгрессын хоёр танхимд хандан анх удаа үг хэллээ

АНУ-ын ерөнхийлөгчийн Жо Байден төрийн тэргүүний үүрэгт ажилдаа орсноос хойших эхний 100 хоногоо угтан нэгдсэн улсын конгрессын хоёр танхимд анх удаа үг хэлжээ. Тэрээр хоёр танхимд хандан анх удаа үг хэлсэн Жо Байден хэд хэдэн асуудалд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр ОХУ-тай харилцаагаа хурцатгахыг АНУ эрмэлзэхгүй байгаа боловч Москвагийн явуулж байгаа үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж, 21-р зуунд АНУ ялахын тулд БНХАУ болон бусад улстай өрсөлдөж байна. Тэрбээр 100 өдрийн дотор 100 сая вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглах зорилгоо 2 дахин давуулан биелүүлсэн гэдгээ онцолсон бөгөөд өнөөдрийн байдлаар АНУ-ын хэмжээнд 225 сая хүн “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин хийлгэжээ.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Ковид-19”-ийн халдвараас гадна АНУ дахь өөр нэг тахал бол улс орон дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэж үзсэн байна. Түүнчлэн нэгдсэн улсын иргэдийн галт зэвсгийн хэрэглээ нь АНУ-д учирч байгаа терроризмын гол үндэс гэж төрийн тэргүүний зүгээс анхааруулжээ. АНУ-ын ерөнхийлөгч БНАСАУ, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлын эсрэг “дипломат” аргаар холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. Мэдэгдлийн төгсгөлд Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн хүчирхэг оролцоогоо үргэлжлүүлэхээр АНУ төлөвлөж байгаа ч БНХАУ-тай зөрчилдөх хүсэлгүй байна гэдгээ цохон тэмдэглэжээ.