Монголын шилдэг Контенпорари уран бүтээлчид “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд түшиглэн бүтээл туурвиж байна

Монголын шилдэг Контенпорари уран бүтээлчид Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд түшиглэн зураг, уран баримал туурвиж байна. Энэхүү төсөл хэрэгжиж дуусахад “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчим урлагийн орчин болон хувирах бөгөөд зам дагуу алхах иргэдэд музей үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг уран бүтээлчид зорьж байгаа юм байна. Энэхүү төслийн хүрээнд “Наран туул-2” захаас цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 600 метр урт гудманд Монголын шилдэг Контенпорари уран бүтээлчид уран зураг зуржээ. Мөн уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн дотор хэсэгт нарны бороо, байгалийн нүд, кактус, бодон гахайн баримлуудыг бүтээж эхлээд байна. Урлагаар дамжуулж хүүхэд залууст эерэг үлгэр дуурайлал үзүүлэхийн зэрэгцээ сэтгэхүйг хөгжүүлэхийг уран бүтээлчид зорьсон байна.  Мөн тэдний бүтээл агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх зорилготой юм. Уран бүтээлчдийг ажиллаж байх явцад зарим оршин суугчид ирж үзэхийн хажуугаар баярлаж талархсанаа илэрхийлж басан юм.