Монголын анхны криптовалют Ардкойн олон улсын бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Блокчэйн технологи дээр суурилан гаргасан Монголын анхны криптовалют Ардкойн олон улсын бирж дээр арилжаалагдаж эхэлсэн байна. Ардкойны ханш 2021 оны нэгдүгээр сард 5 төгрөг байсан бол өнөөдөр 40 дахин өсөж 200 төгрөгөөс давжээ. Түүнчлэн, дэлхий дээрх жинхэнэ криптовалютын зах зээлийн багтаамжийг хэмжиж, бүртгэдэг coinmarketcap.com сайт дээрх 4,200 гаруй криптовалютын шилдэг 500 төсөлд багтсан байна. Ардкойн олон улсад тэргүүлэх хяналтын платформууд coinmarketcap, blockfolio, coingecko дээр амжилттай бүртгэгдэж, мөн dax.mn виртуал хөрөнгийн бирж, stex.com дээр нээлттэй арилжаалагдаж байна. Иргэд аль ч улсаас эдгээр платформ руу нэвтрэн хяналт тавьж, арилжаа хийж болох бөгөөд өөрийн эзэмшлийн ардкойныг тухайн улсын валют руу шууд хөрвүүлэн ашиглах боломжтой болжээ.