ОХУ-ын төрийн өмчит “Роскосмос” корпорац болон Бахрейн улсын үндэсний сансрын шинжлэх ухааны агентлаг энхийн зорилгоор сансрын уудмыг судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гараад байгааг эрх баригчид онцлоод байгаа юм. ОХУ-ын төрийн өмчит “Роскосмос” корпорацын ерөнхий захирал Рогозин Бахрейн улсын үндэсний сансрын шинжлэх ухааны агентлагтай харилцан ойлголцлын тухай санамж бичиг байгуулснаар сансрын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зам тавигдаж байна гэдгийг онцлон тэмдэглэжээ. Санамж бичигт гарын үсэг зурснаар сансар огторгуйг судлах хүн төрөлхтний хүсэл шинжлэх ухаан, техникийн хөгжилтэй зэрэгцэн амжилтанд хүрэх болно гэдгийг тэрбээр онцолсон байна.
Харин Бахрейны тээвэр, харилцаа холбооны сайд Камаль Бен Ахмед Мухаммед мэдэгдэхдээ, энэхүү баримт бичигт нь сансрын салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болох бөгөөд үүнд үйл ажиллагааны харилцан сонирхсон чиглэлүүдийг тусгасан гэжээ. ОХУ-ын төрийн өмчит “Роскосмос” корпорац нь дэлхийд тэргүүлэх сансар судлалын байгууллагуудын нэг бол Бахрейн үндэсний сансрын шинжлэх ухааны агентлаг нь ангараг гараг руу өөрсдийн роверийг илгээсэн туршлагатай юм. Хоёр улс энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар урт хугацааны зорилт, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх сайхан боломж болно байна гэж Ройтерс агентлаг онцолжээ.