АНУ-ын Наса агентлагийн Ангараг гараг рүү илгээсэн “Инжениүти” нисдэг аппарат тав дахь нислэгээ үйлдэх үедээ анх удаа шинэ байршил руу нисжээ. Уг нислэг өнгөрөгч баасан гарагт АНУ-ын зүүн эргийн цагаар 15:26 цагт эхэлж, нийт 108 секунд үргэлжилсэн байна. Өнгөрөгч баасан гарагт АНУ-ын зүүн эргийн цагаар 15:26 цагт эхэлж, 108 секунд үргэлжилсэн нислэгийн үеэр “Инжениүти” нисдэг аппарат өмнө зүгт 129 метрийн зайд шинэ байрлалд шилжиж, хамгийн дээд тал нь 10 метр өндөрт гарчээ. Мөн буцаж газардахаасаа өмнө өндөр чанартай өнгөт зураг авсан байна. Өмнөх дөрвөн нислэгийн үеэр тус нисдэг аппарат хөөрсөн газартаа л буцаж байсан бөгөөд гол хөгжүүлэгч Боб Бэларамийн зүгээс энэ бол түүхэнд бичигдэх гайхалтай мөч юм гэж онцолжээ.
Түүнчлэн тэрбээр энэ долоо хоногт дахин хоёр удаагийн нислэгийг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж, “Персеверанси” өөрөө явагч аппаратын судалгааны ажлыг үргэлжлүүлсээр байх болно гэсэн байна. Үүнээс гадна, АНУ-ын Наса агентлаг “Инжениүти” нисдэг аппаратын дөрөв дэх нислэгийн үеэр сэнснийх нь чимээг анх удаа бичиж авч чадсаныг мэдээлсэн байна. Ангараг гарагийн агаар мандал цахилгаан цэнэгжилтгүй учраас дээрх нислэгийн чимээг бичиж чадна гэдэгт Наса агентлагийн мэргэжилтнүүд итгэлгүй байжээ. 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн, 1.8 кг жинтэй уг нисдэг тэргийг “Персеверанси” өөрөө явагч аппаратын хамт өнгөрөгч оны 7-р сард ангараг руу илгээсэн юм.