ДЭМБ-ын зүгээс “Ковид-19”-ийн халдварын 5.5 сая, нас барсан 90 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх үзүүлэлтээс 4 хувиар буурсан талаар хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Түүнчлэн энэ үеэр БНЭУ-д анх илэрсэн “'Ковид-19”-ийн халдварын “B.1.617” хувилбарыг “анхааралдаа авах” ангиллаас “анхааралтай ажиглах” ангилалд оруулж байгаагаа ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна. ДЭМБ-ын “Ковид-19”-ийн халдварын талаарх асуудал хариуцсан дарга Мария Ван Керхове БНЭУ-д анх илэрсэн “Ковид-19”-ийн халдварын “B.1.617” хувилбар илүү хурдан тархдаг байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоосон тул “анхааралтай ажиглах” ангилалд оруулсан гэдгээ мэдэгдсэн байна. Мария Ван Керхове ДЭМБ-ын “Ковид-19”-ийн халдварын асуудал хариуцсан дарга" вирус судлалын ажлын хэсэг, лаброторийн багуудтай зөвлөхөд БНЭУ-д анх илэрсэн “Ковид-19”-ийн халдварын “B.1.617” хувилбар хурдан халдварлаж байгааг урьдчилсан дүгнэлтээр тогтоосон. Энэ хувилбар вакцинуудад тэсвэртэй байж болзошгүй байдал ажиглагдсан тул “анхааралтай ажиглах” хувилбарын ангилалд оруулах шийдвэрийг ДЭМБ гаргалаа. Тус хувилбарын тохиолдол БНЭУ-аас гадна дэлхийн 30 гаруй улс оронд бүртгэгдээд байна.” Тус хувилбараас гадна их британид анх илэрсэн, хурдан халдварладаг болох нь тогтоогдсон “B.1.1.7” хувилбар ч мөн тархаж байгааг ДЭМБ анхааруулжээ. ДЭМБ, Бразил, Их британи, Өмнөд Африкт анх илэрсэн хувилбаруудыг өмнө нь “анхааралтай ажиглах” хувилбарын ангилалд оруулсан бөгөөд үүнд 2019 оны сүүлээр БНХАУ-д анх илэрсэн анхны вирусээс илүү аюултай гэж үзсэн хувилбаруудыг оруулж байгаа юм. хувилбаруудыг оруулж байгаа юм.