Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг оны эхний 4 сарын байдлаар танилцууллаа. Энэ хугацаанд манай улсын хэмжээнд:
-Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 12.4 хувиар өссөн байна
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 3.2 хувиар мөн өссөн бол
-Орон сууц, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 6.3 хувиар бас л өсжээ
Мөн энэ хугацаанд эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 4.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.Эдгээр өсөлт нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 2.4 хувиар өсөхөд нөлөөлсөн бөгөөд ингэснээр инфляцийн түвшин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 пунктээр нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 4-р сард 5.6% болсон нь өмнөх оны мөн үеэс 0.9 функтээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тус өсөлтийн 60 хувь нь хүнсний бараа, ундаа усны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.мөнгөний нийлүүлэлтийн тухайд 2021 оны 4-р сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6 их наяд төгрөгөөр өссөн байна. Харин АНН, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 4 дүгээр сарын эцэст 18 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 486 тэрбум төгрөгөөр өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50% нь иргэдийн зээл байна. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 4-р сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 21 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй байна. Чанаргүй зээл мөн 4-р сарын эцэст 2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 123 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11 хувийг эзэлж байгаа юм.