Израил, Палестины хилийн зурвас дахь мөргөлдөөний улмаас 200 орчим хүн амиа алджээ

Өнгөрөгч бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израил, Палестины удирдагчидтай утсаар ярьжээ. Ерөнхийлөгч Жо Байден хоёр удирдагчтай ярихдаа Израил-Палестины зөрчлийг шийдэх эцсийн арга бол “хоёр тусгаар улс байгуулах шийдэл юм” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрөгч долоо хоногоос эхэлсэн нөхцөл байдлаас үүдэн газын зурваст 200 орчим хүн амиа алджээ. Өнөөдрийн байдлаар талууд харилцан агаарын цохилт өгсөөр байгаа бөгөөд газын зурваст 200 орчим хүн амиа алдаад байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Тэгвэл өнгөрөгч бямба гарагт Ану-ын ерөнхийлөгч Жо Байден Израил, Палестины удирдагч нартай утсаар ярьсан байна. Тэрээр эхлээд Израилийн ерөнхий сайд  Биньямин Нетаньяхутай ярихдаа Палестины Хамас болон бусад террорист байгууллагын зүгээс явуулж байгаа пуужингийн довтолгооноос Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэй ч амиа алдсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн тэрээр газын зурвас дахь the Associated Press, Al Jazeera зэрэг олон улсын томоохон мэдээллийн агентлагуудын ажлын байр Израилийн агаарын довтолгоонд өртсөнд санаа зовж байгааг Ерөнхий сайд Нетаньяхуд илэрхийлжээ. Үүний дараа нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас-Д Израил руу пуужин харваж байгаа Хамас бүлэглэлийн үйл ажиллагааг нэн даруй зогсоох шаардлагатай байгааг анхааруулсан байна. Ерөнхийлөгч Жо Байден хоёр удирдагчидтай ярихдаа Израил-Палестины зөрчлийг шийдэх эцсийн арга бол “хоёр тусгаар улс байгуулах шийдэл юм” гэж үзэж байгаа талаар илэрхийлсэн байна. Палестины мэдлийн Зүүн Иерусалемаас Арабуудыг албадан нүүлгэж, оронд нь Еврей иргэдийг суурьшуулах болсноос үүдэлтэй тус мөргөлдөөний улмаас нийтдээ 192 хүн амиа алдсан бөгөөд үүний дотор 58 хүүхэд, 34 эмэгтэй байгаа бол Изралийн талд арван хүн амь үрэгдсэний хоёр нь хүүхэд байжээ. Хамас бүлэглэл Палестины газын зурвасаас олон тооны пуужинг Израилийн захиргааны нутаг дэвсгэр рүү харваж, хариуд нь Израилийн тал газын зурваст агаарын цохилт өгсөөр байна.