Их Британийн хуванцар хаягдлыг Турк улс руу экспортолж, дараа нь хууль бусаар хаяж шатааж байна гэж Нидерланд улсад төвтэй “greenpeace” байгууллагын тайланд мэдэгджээ. Тэгвэл тус байгууллагын тайлан мэдээлэл гарсны дараа Турк улс Их Британиас дахин боловсруулахаар экспортолсон хуванцар хаягдлын импортыг хориглохоор болсон байна. Энэхүү хориг энэ оны 7-р сарын 3-аас албан ёсоор хэрэгжиж эхлэхээр болжээ. Мөн Турк улс нь Европын “хуванцар хаягдлын хамгийн том цэг” болж байгааг анхааруулжээ. Тус байгууллага Туркийн зүүн нутгийн Адана хотын 10 хэсэгт шалгалт хийхэд бүгдээс нь Их Британийн худалдааны төвүүд болон жижиглэн худалдаа эрхлэгчдийн тараадаг гялгар уут, савлагаанууд олдсон байна. Мөн pcr шинжилгээний баглаа боодол олдсон нь хог хаягдлыг хамгийн багадаа нэг жилийн турш хаясныг харуулсан гэж тайланд дурджээ. Тэгвэл тус байгууллагын тайлан мэдээлэл гарсны дараа Турк улс Их Британиас дахин боловсруулахаар экспортолсон хуванцар хаягдлын импортыг хориглохоор болсон байна. БНХАУ 2018 онд хаягдал импортлохыг хориглосноос хойш Их Британи нь Турк руу хамгийн их хаягдал экспортолдог орон болжээ. Тодруулбал, 2016 онд их британи 12 тонн хаягдал турк руу экспортолж байсан бол 2020 онд 209 тонн буюу нийт хаягдлынхаа 30 орчим хувийг экспортлох болсон байна. Туркт хаягдлын дахин боловсруулалтын түвшин ердөө 12 хувьтай байдаг ч тус улс руу өдөрт 241 ачааны машин хаягдал тээвэрлэж байгаа нь 2016 оныхоос 20 дахин өссөн үзүүлэлт болоод байгаа юм.