Италийн Альто-Адиже мужид өмнө нь гурван хиймэл нуур байсан бөгөөд шинэ усан цахилгаан станцын үйл ажиллагааг хангах зорилгоор дээрх гурван хиймэл нуурыг нэг далангаар нэгтгэх шийдвэр гарч байжээ. Дайны дараах жилүүдэд итали улсад аж үйлдвэржилтийн үйл явц эхэлсэн бөгөөд хойд уулархаг нутгийг хөрш Ломбардиа мужийн аж үйлдвэрийн томоохон газруудыг эрчим хүчээр хангахаар шийдвэрийг эрх баригчид гаргаж, улмаар 1947-1949 оны хооронд даланг барьж байх үед Тиролийн тосгоны 150 гэр бүлийг нүүлгэжээ. Ийнхүү 1950 онд италийн хамгийн том хиймэл нуур болох Резия бий болсон түүхтэй. Уг хиймэл нуурын далангийн засварын ажлыг 20 жилд нэг удаа хийдэг бөгөөд нутгийн уугуул иргэдийн зүгээс даланг сэргээн засварлах үед тосгоны туурь урьд өмнө нь ч усан доороос гарч ирж байсан юм байна. Энэ үеэр хиймэл нуурын усыг юүлж, дахин усаар дүүргэдэг бөгөөд үүнээс гадна Альто-Адиже муж дахь өөр хиймэл нуурыг цэвэрлэх үед эртний суурин байсныг илтгэх археологийн нэлээд чухал олдворууд олдож байжээ.