Эверест уулын баазад хамгийн багадаа “Ковид-19”-ийн халдварын 100 тохиолдол бүртгэгджээ

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба улсын эверест уулын баазад хамгийн багадаа “Ковид-19”-ийн халдварын 100 тохиолдол бүртгэгдсэн гэж австрийн уулчдын холбооны гишүүн мэдээлжээ. Хэдийгээр дэлхийн хамгийн өндөр оргилд халдвар тархсан гэх мэдээллийг Балбын эрх баригчид няцааж байгаа ч аврах багийн нисгэгчид, даатгалын ажилтнууд, эмч нар, экспедицийн ахлагчдын мэдээлэлд үндэслэн энэхүү тооцооллыг гаргасан гэдгийг тус холбооноос мэдээлсэн байна. Австрийн уулчдын холбооны гишүүн BCC агентлагт өгсөн ярилцлагадаа эверест уулын баазад “Ковид-19”-ийн халдварын 100 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна. Тэрээр  “Ковид-19”-ийн халдвар авахаас айсан тул өнгөрсөн долоо хоногт аяллаа зогсоосон ч Эверест уулын баазад олон хүн өвдсөн байсан гэж мэдээлсэн байна. Эверест уулын баазад  5-р сарын 25-ны өдрийн байдлаар 408 хүн байгаа бөгөөд дийлэнх нь гадаадын жуулчид юм байна. Харин Балба улсын эрх баригчдын хувьд Эверест уулын баазад “Ковид-19”-ийн халдварын  идэвхтэй тохиолдол нэг ч байхгүй гэж мэдэгдэж, 11 хүн цар тахлаар өвчлөөд эдгэсэн хэмээн онцлон тэмдэглэсэн байна.