Дэлхийн жуулчид хоорондоо мэдээлэл солилцдог хамгийн том цахим хуудас бол “Internations” юм. Тэгвэл уг цахим хуудаснаас гадаадын иргэд ажиллаж, амьдрахад хамгийн таатай орчин бүрдсэн газраар Тайвань арал шалгарсныг мэдэгджээ. Судалгаанд хамрагдсан 59 улс орноос Тайвань нэгдүгээр байрт бичигдсэн бөгөөд жуулчдын зүгээс тус арал нь аюулгүй амьдрах орчноос гадна хүнсний эрүүл ахуйн чанар сайн гэдэгтэй 100 хувь санал нийлсэн байна. “Internations” цахим хуудаснаас гаргасан судалгаанд оролцсон гаднын жуулчид “Тайвань бол хүний амь насанд халгүй хамгийн аюулгүй орон гэж 100 хувийн санал нэгтэйгээр сайшаасан бол 96 хувь нь Тайванийн эрүүл мэндийн салбарын чанарт сэтгэл хангалуун байдаг гэж үнэлжээ
Уг судалгааг дэлхийн 186 улс орны 12,400 жуулчнаас авсан бөгөөд Тайвань нь “Нөхөрсөг байдлын” түвшингээр нэгдүгээрт жагсжээ. Түүнчлэн Тайвань дахь амьжиргааны өртөг болон эдийн засгийн орчин гэх мэт хэд хэдэн үзүүлэлтүүдээр дэлхийн дунджаас дээгүүрт бичигдсэн байна. Ингэснээр Тайвань нь 3 дахь жилдээ гадаадын иргэн ажиллаж амьдрахад таатай орноор тодорч байгаа бөгөөд Тайвань руу суралцахаар эсвэл бизнес, зугаалгаар жуулчдын хувьд амьдрахад хамгийн аюулгүй, тав тухтай орчин, хялбарчилсан тээврийн хэрэгсэл, нөхөрсөг ард түмэнтэй арал гэдгээрээ гүн сэтгэгдэл төрүүлсэн талаар судалгаанд оролцогчид онцолсон байна.