Аппрентисын оролцогчид хамтран ажиллахаар боллоо

Улаанбаатар хот, Монгол улс, 2021-6-3 - Ард Санхүүгийн Нэгдлээс санаачлан зохион байгуулж буй Илгээлтийн Эзэд - Санхүүгийн боловсрол түгээх төсөлд Монгол Телевиз ХХК, ОРИ Медиа ХХК хамтран ажиллахаар боллоо. Уг төсөлд хамтран ажилласнаар ОРИ Медиа компани нь Монгол улсын 21 аймаг, 330 сумдад суугаа хэрэглэгчдэдээ хүрч, үйлчилгээгээ илүү ойртуулахаас гадна 200,000 айл өрхөд уг платформыг 14 хоногийн турш үнэ төлбөргүй ашиглах эрх бэлэглэх гэж байна. Хамтын ажиллагааны гэрээнд 2 талыг төлөөлөн, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Маркетинг Эрхэлсэн Захирал Ц.Бархас, Ард Лайф ХХК-ийн Дэд Захирал О.Амарболд, ОРИ Медиа ХХК-ийн Дэд Захирал Ж.Эрдэнэбаяр, ОРИ Студиос ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Бат-Оюун нар гарын үсэг зурлаа.Монголын анхны бизнесийн шоу нэвтрүүлэг Аппрентисын шилдэгүүд ийнхүү ажил, амьдралын замд гар нийлж, удирдаж буй байгууллагуудаа төлөөлөн нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ дэвшилтэт үйлчилгээ, сонирхолтой оюуны өмчийн бүтээлүүдийг Эх орны өнцөг булан бүрт түгээхээр нэгдээд байна.

Хүчтэй, Хамтдаа байж Оюуныг тэтгэж, Жаргал бэлэглэх үйлсийг эхлүүлсэн залуустаа баярлалаа.

Илгээлтийн Эзэд - Санхүүгийн боловсрол түгээх төслийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

ОРИ Медиатай холбоотой мэдээллийг эндээс аваарай.