“Ковид-19”-ийн халдварын өвчлөл буурвал амьд донороос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хэвийн явуулна

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  2006 онд бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд амьд донор болон тархины үхжилттэй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 200 гаруй удаа хийжээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас амьд донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 4-р сараас түр зогсоожээ. Харин өвчлөлийн нөхцөл байдал хэвийн болбол амьд донороос бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхлэх юм байна. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нь бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөнийг нөхөн сэргээх хамгийн оновчтой арга юм байна. Харин манай улс бөөрийг орлуулах аргуудыг нутагшуулаад байгаа бөгөөл амьд донор болон тархины үхжилттэй донороос шилжүүлэн суулгах 200 гаруй мэс засал хийгээд байна. Хэдийгээр цар тахал бүртгэгдсэн ч өнгөрсөн хугацаанд буюу 4-р сар хүртэл амьд болон тархины үхжилттэй донороос хагалгаа хийж байсан. Харин цар тахлын нөхцөл байдлын улмаас зөвхөн амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хэвийн явуулж байна. Өнөөдрийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон иргэдийн 12 нь цар тахлаар халдварласан ч дийлэнх хувь нь эдгэжээ. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн гемодиализын аппаратад эмчилгээ хийлгэж байна.