2019 оны 12-р сард Турк улс нь ОХУ-аас s-400 маркийн агаарын довтолгооноос хамгаалах систем болон түүнд зориулсан пуужин зэргийг худалдан авч байсан юм. Үүнээс үүдэн 2020 оны 12-р сард АНУ-ын зүгээс НАТО-ийн гишүүн орны хувьд БНТУ-ын талд хориг тавьж байгаагаа зарлаж байжээ. Энэхүү хоригийн хүрээнд АНУ-ын тал Турк улсын батлан хамгаалах салбарын ханган нийлүүлэлт болон удирдах албан тушаалтнуудад визийн хориг тавьсан юм. 2 жилийн дараа БНТУ-ын төрийн тэргүүн эрдоган НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай анх уаа уулзаж, 2 орны харилцаа шинэ түвшинд хүрэх болно гэдгийг онцолжээ. Тэрбээр цаашид илүү олон салбарт хамтарч ажиллахаар ярилцаж байгаа бөгөөд одоо хамтран ажиллаж байгаа бүх салбартаа үр ашгийг эерэгээр нэмэгдүүлэхээр хичээж байна гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены зүгээс терроризмтой тэмцэхэд Турк улс хамтран ажиллах боломжтой байгаа эсэх дээр санал бодлоо илэрхийлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хувьд энэ удаагийн НАТО-ийг гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад анх удаагаа төрийн тэргүүний хувиар оролцсон бөгөөд БНТУ-тай Афганистаны нийслэл Кабулын нисэх буудлыг чөлөөлөх цэргийн үйл ажиллагаанд хамтран оролцох тухайгаа мэдэгдсэн байна.