Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррештэй уулзлаа

Манай улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор Ерөнхий Ассамблейн 76-р чуулганд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч энэ үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзаж, санал солилцжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч манай улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ган гачгийн асуудалд анхаарал хандуулж байгаагаас гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах хувь нэмрээ нэмэгдүүлсэн талаар онцолсон байна. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо нэмэгдүүлж, цэргийн багуудаа ойрын хугацаанд илгээх сонирхолтой байгаа юм байна. Мөн эдгээр өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын нэр бүхий гишүүд АНУ-д ажлын айлчлал хийж байна.