Их Британийн Парламентын гишүүн өнгөрөгч баасан гарагт халдлагад өртөж, амь насаа алджээ

Их Британийн Парламентын гишүүн Дэвид Амесс энэ сарын 15-ны өдөр Английн Эссекс дүүргийн сүмд иргэдтэй уулзалт хийх үеэр халдлагад өртөж амь насаа алджээ. Түүнийг Сомали улсын 25 настай цагаач иргэн хутгалж амь насыг нь санаатайгаар хөнөөсөн байна. 

Их Британийн Цагдаагийн газрын Терроризмтой тэмцэх хэлтсээс уг хэрэгтэй холбоотойгоор цагаач этгээдийн гэрт нэгжлэг явуулахаас гадна “Исламын хэт даврагч үзэлтэй холбоотой байж магадгүй гэж үзэн алан хядах бүлэглэлтэй ямар нэгэн сэжмээр холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Уг хэрэг Их Британийн Парламентийн гишүүдийн халдашгүй байдлын тухай хуулийг эргэн хархад хүржээ. Парламентын гишүүдийн халдашгүй байдлыг хангахын тулд хамгаалалтыг ямар түвшинд байлгах, мөн сонгогчидтой хийх уулзалтын үеэр иргэд болон эрх баригчид хоорондын барих зайг дахин тогтоох зэрэг хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхээр болжээ. Вестминстер дэх Гэгээн Петрийн сүмд Дэвидийг дурсах цуглаан болсон байна. Мөн гашуудлын тэмдэг болгож Даунинг гудамжин дахь Их Британийн Ерөнхий сайдын өргөөн дээрх төрийн далбааг бөхийлгөжээ. Ерөнхий сайд Борис Жонсон дэлхийн улс төр дэх хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүсийн нэгд тооцогддог Дэвид Эмессийг амиа алдсаныг сонсоод маш их цочирдож, гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь Их Британийн Парламентын гишүүдэд халдсан анхны тохиолдол биш юм. 2016 оны зургаадугаар сард Лейборист намын гишүүн, 41 настай Жо Кокс Английн Лидс хотын ойролцоох Бёрстал тосгон дахь хүлээн авах өрөөнийхөө гадаа халдлагад өртөж мөн амиа алдаж байжээ.

Тэрээр Их Британийн Засгийн газарт 40 жилийн турш хүчин зүтгэсэн бөгөөд одоогийн Ерөнхий сайд Борис Жонсоны намын болон Парламентийн гишүүнээр ажиллаж байсан юм. Мөн тэрээр 2015 онд Их Британийн Хатан хааны нэрэмжит “Хөлөг Баатар” цолоор шагнуулж байжээ.