Мөрдөн байцаалтын мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлсэн бол гэмт хэрэг гэж үздэг

Дорноговь аймгийн Сайншанд суманд алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тус хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны талаарх асуудлууд мөн хөндөгдөөд байна. Учир нь тухайн охиныг амь насаа алдсан эсвэл эрэн хайх ажиллагаа зогсож охиныг олсон гэх мэт олон баталгаагүй мэдээлэл цахим түгсэн юм. Иргэдийг төөрүүлсэн эдгээр худал мэдээлэл нь мөрдөн шалгах үйл явцын нууц задарсантай холбоотой байх магадлалтай гэж зарим иргэд байр сууриа илэрхийлсээр байна.

Дорноговь аймгийн Сайншандад алга болсон Д гэх охиныг агаараар болон газраар эрэн хайн ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Тус хэрэгтэй холбоотойгоор эрэн хайх, мөрдөн шалгах үйл явцын талаар олон шүүмжлэлтэй асуудал үүсээд байна. Эрүүгийн хуульд зааснаар мөрдөн байцаалтын мэдээ, мэдээллийг олж авсан хүн, албаны шугамаар олж авсан алба хаагч мөрдөн байцаалтын материалыг Прокурорын зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлсэн бол гэмт хэрэг гэж үзнэ хэмээн заасан байдаг. Гэтэл хүүхэд алга болсон, хэн нэгэн этгээд өөрийгөө хутгалсан зэрэг олон хэргүүдийн мэдээлэл сүүлийн үед задрах болжээ. Тэгвэл энэ асуудалд холбогдох албаныхан ийнхүү тайлбарлаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны нууц цагдаагийн байгууллага дотроосоо алдагддаг эсэхэд хэрэг нээн шалгаж байгаа талаар албаны хүмүүс ийнхүү хариулж байна. Хэрэв мөрдөн шалгах явцтай холбоотой нууц мэдээлэл задарвал тухайн хэрэг шийдэлт удааширдаг мөн гэмт хэрэгт өртсөн хүний аюулгүй байдалд нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагавар үүсгэдэг байна.

Зарим эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад Прокурорын зөвшөөрөлгүй ч мэдээлэл нь тархдаг. Энэ мэдээллийг цагдаагийн байгууллага дотроосоо алдагдуулдаг уу эсвэл тухайн хэрэгтэй холбоотой этгээд задруулдаг уу гэх мэт олон асуулт нийгмийн дунд шүүмжлэл дагуулсаар байна.