card

Америкийн алдарт MGM продакшны  бүтээл "The Apprentice" бизнесийн реалити шоу нь 2004 оноос хойш АНУ, Их Британи, Ирланд зэрэг 24 улсад амжилттай зохион байгуулагдаж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп , Их Британий бизнесийн магнат Алан Шугар зэрэг алдар хүндтэй бизнесмен CEO-г энэ талбарт гаргаж ирснээрээ  дэлхий дахинд алдартай болсон.

Бизнесийн ертөнцийн ширүүн тулаанд хөл алдалгүй бат зогсох шилдэг менежерийг  эзэмшсэн ур ухаан, бизнесийн авхаалж самбаа, харилцаа манлайллын ур чадвараар нь  олон түмнийхээ нүдэн дээр ил тодоор  сорин тодруулах, Таны карьерт ганц удаа тохиох алтан боломжийг олгох “The Apprentice” шоуг Монгол Телевиз анх удаа албан ёсны эрхтэйгээр Монголдоо зохион байгуулах гэж байна.

Шоунаас ердөө ЦОР ГАНЦ ялагч тодорно.

Шоунаас ердөө ЦОР ГАНЦ ялагч тодорно.

Олон улсад амжилттай бүтээгдэж шинэ залуу, шилдэг бизнесийн удирдагчдыг эдийн засаг бизнесийн талбарын оргилд гаргадаг бизнесийн №1 реалити шоу нэвтрүүлэг болох “The Apprentice Mongolia” шоуг Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг Ганхуяг захирал шүүн явуулах бөгөөд бизнесийн салбарын хамгийн шилдэг боловсон хүчнүүдээс сонгон шалгаруулж цор ганц ялагчид Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилох юм.

Шоуны цор ганц ялагчаар тодрох Монголын шилдэг бизнесменүүдийн нэг Ч.Ганхуяг захирлын удирдлага дор Ард Санхүүгийн Нэгдлийн аль нэг компанид гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдох нэг жилийн 300 сая төгрөгийн цалин, урамшууллын багцтай ажлын байрыг санал болгож байна. Энэ албан тушаалыг хувийн туслах болон бусад төрлийн хангамж дагалдах болно.

Оролцогчид

Эрч хүч, авхаалж самбаа, хурд, хүсэл эрмэлзэлтэй эн тэнцүү 14 залуусын Гүйцэтгэх түвшний удирдлагын албан тушаалын төлөөх өрсөлдөөн эхэллээ...

Холбоо барих