card

The voice шоу нь

"Авьяас, Чанар, Чадвар" гурвын төгс хослолоос бүрдэх “Зөвхөн шилдэг”-үүдийн өрсөлдөх үндэсний шилдэг дуучин шалгаруулах дэлхийн тайз! Мөрөөдөл биелдэг!

Шоуны эхний шатанд шүүгчид зөвхөн оролцогчдын дуу хоолойг л сонсож сонгодог тул тухайн оролцогчийн нас хүйс, царай зүс, таньдаг танидаггүй, хамаатан садан энд огтхон ч хамаагүй. Тиймээс энэ бол зөвхөн авьяас, чадвар, мэдрэмжээр нь дүгнэх цэвэр, шударга шалгаруулалт юм. Тийм учраас эхний шатны шалгаруулалтыг “Blind Audition” хэмээн нэрлэдэг.

Шоуны эхний шатанд шүүгчид оролцогчдын дуу хоолойг сонсоод “Баззер”-аа дарж суудлаа эргүүлдэг. Ингэснээр тус оролцогч шоундаа тэнцлээ гэсэн үг. Тэнцсэн оролцогч хэдэн шүүгч эргэж харснаас хамаарч аль шүүгчийн багт орохоо өөрөө шийддэг.

Voice  шоу нь зөвхөн оролцогчдын төдийгүй шүүгчдийн хоорондын өрсөлдөөн байдаг. Аль шүүгчийн багаас ялагч тодрох вэ? гэдэг нь бас нэгэн сонирхолтой өрсөлдөөн юм. Өөрөөр хэлбэл шоу маш олон хүнд мөрөөдөлдөө хүрэх боломж олгохоос гадна шүүгчид   

хоорондоо хэн нь хамгийн сайн продюссер вэ? гэдгээ үзэх томоохон шалгуур болдог.

Шүүгч бүр эхний шатнаас 16 оролцогчийг сонгон баг бүрдүүлж хоорондоо өрсөлдөнө. Тийм учраас хүчирхэг, авъяаслаг оролцогчийг өөрийн багт оруулахын тулд шүүгчид юу ч хийхээс буцахгүй. Нэгдүгээр шатанд шүүгч бүрийн 16, нийт 64 оролцогч шалгарч хоёрдугаар шат буюу халз тулааны шатанд өрсөлдөнө.

Шоу нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу шууд дамжуулалт, дөрөвдүгээр шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн таван үе шаттай бөгөөл сүүлийн 3 шат шууд дамжуулалтаар хүрэх юм.

The Voice of Mongolia - 3 шоуны бүртгэл эхэллээ... 

 

Холбоо барих