“КАНДИДАТ” УЛС ТӨРИЙН РЕАЛИТИ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Нийгмийн бодит төлөөлөл болж чадах улс төрийн цоо ШИНЭ дүр төрх тодруулах, тэднийг олон нийтэд таниулах зорилго бүхий реалити нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ.
Нэвтрүүлгийн зорилго: Улс төрийн шинэ соёлд уриалан манлайлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн процессыг ил тод нээлттэй болгох, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, нийгмийн шинэ бодит төлөөлөл бүхий залуу манлайлагчдыг тодруулах улс төрийн реалити нэвтрүүлэг.
Залуу хүн таны хүсэл мөрөөдөл юу вэ? Хамтдаа амьдрах өнгөлөг сайхан нийгмийг өөрийн гараар бүтээлцэхэд бэлэн үү?
Та өөрийгөө нийгмийн сайн сайхны төлөө ёс зүйтэй, хариуцлагатайгаар ажиллаж чадна гэдэгтээ итгэдэг үү?
Тэгвэл танд үндэсний хэмжээнд танигдаж, 500 сая төгрөгийн эзэн болох боломж нээгдлээ.
Та “Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлэгт оролцохыг хүсвэл бүртгүүлээрэй.
Бүртгэл: 2024 оны 03 сарын 25-аас 4 сарын 10 хүртэл үргэлжилнэ.
FAQ - Нийтлэг асуултын хариултууд
-18 наснаас дээш оролцох боломжтой.
-Та ямар ч мэргэжилтэй байж болно. Эмч багш, инженер, малчин гээд хэн бүхэнд нээлттэй
-Та ямар ч боловсролтой байж болно. Улс төрд өөрийгөө төлөөлж чадна гэж үзэж байвал боловсрол харгалзахгүй
-Аль ч намын гишүүн байж болно.
-Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө эфирт гарч дуусч байгаа учраас оролцож болно. Эфир эхлэх хугацаа: 2024/04/27-2024/05/19 Гэхдээ та өөрийн хуулийн зөвлөхөөс давхар лавлана уу.
-Асуудалгүй. Нээлттэй. Та оролцож болно.
-Продакшны багтай ярилцаад эргээд хэлье
-Онцгойлсон тавигдах шаардалга байхгүй. Та монгол улсын иргэн байх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх, эрх зүйн чадвар чадамжтай байхад болно оо.
-500,000,000 сая төгрөгийн шагналын сантай
-Та Продакшны 91118527, 91914103 дугаараар холбогдоорой.