Нэвтрүүлгүүд

Үзэгчдийн хүртээл болсон шилдэг нэвтрүүлгүүд

5 НАСТНУУДЫН НУУЦЛАГ ЕРӨНЦ

Энэхүү нэвтрүүлэг нь нууцлаг, сонирхолтой нэгэн нандин ертөнцийг нээн харуулах болно.

АНУ, Австрали, Их Британи, Бельги, Дани, Турк, Кипр, Шинэ Зеланд зэрэг улсад 4-6 насны хүүхдүүдийг хамруулан амжилттай хийгдсэн. ITV, Channel 4, Network Ten, TVNZ, USA Network, Dr Danish Broadcasting Corporation, DR1, VTM зэрэг сувгуудаар англи хэл дээр цацагдаж байсан.

Тодруулбал үзэгч та бүхнийг нулимстай, инээд хөөртэй өөр өөр жижигхэн ертөнц бүр цаашлаад улс төрийн асуудал, бэрхшээлүүд гээд бүгдийг багтаасан үйл явдлаар дүүрэн нэгэн дэлхий рүү аялуулах болно. Тэгэхээр  та урьд өмнө нь өөрийн үзэж харж байгаагүй  тийм л дэлхийг камерын линзээр харах боломж нээгдлээ гэсэн үг....

Энэ бол соёл урлагийн салбар биш, төрөх өрөөний тасаг ч биш. Ердөө 5 настай 10 хүүхэд анх удаа цэцэрлэгийн өрөөнд уулзалдаж урьд өмнө хэзээ ч хараагүй, дотно харилцаа холбоог хэрхэн үүсгэж байгааг харах юм. Гэхдээ тэд ямар их мэдээлэл, ямар гайхалтай зүйлсийг ярихыг хэн ч таамаглахгүй байх...

Залуу гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн өндөр үзэлттэй телевизийн формат.  “Secret life of 5 year olds” нэвтрүүлэг нь 2015 онд Их Британи улсын Channel 4 телевизийн хамгийн өндөр үзэлттэй нэвтрүүлэг юм.

Промо үзэх

ОРИ-гоос бүх дугаарыг үзэх

 

ЭМЧ vs ИНТЕРНЕТ

ЭМЧ vs ИНТЕРНЕТ

Орчин үед хэдхэн товчлуур дараад л өөрийгөө  оношлох  боломжтой. Харин тэр болгон онош зөв байх нь цөөн. Эмч нар энэ талаар юу гэж боддог бол? Та бие чинь өвдөхөөр хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авдаг вэ?  Та цахим ертөнцөөс мэдээлэл хайдаг уу? Хэдхэн секунтын хайлтаас магадгүй та өөрийгөө яаж эмчилж болох мэдээлэл авч болох ч заримдаа зөв, заримдаа буруу байдаг.   Эмч нар энэ талаар юу гэж боддог вэ? 

Промо үзэх

ORI-гоос бүх дугаарыг үзэх

ЧИМЭЭГҮЙ НОМЫН САН

Чимээгүй номын сан нэвтрүүлгийн хамгийн чухал дүрэм бол чимээ гаргахгүй байх юм. 

1 дугаарт 10 төрлийн даалгавар гүйцэтгэх бөгөөд огт чимээ гаргалгүй давж чадвал урамшуулал авна. Оролцогчид бүгд ширээн дээр тараан тависан 6 картыг сугалах бөгөөд гавлын зурагтай картыг сонгосон хүн шийтгүүлнэ. Хэн нь шийтгүүлэхээ мэдсний дараа тэд ямар даалгавар биелүүлэх ёстойгоо мэднэ.

Промо үзэх

ОРИ-гоос бүх дугаарыг үзэх

DNA

DNA

            Тус шоу нэвтрүүлэг үндсэн нэг оролцогчтой. Оролцогч тус бүр олны танил эрхмүүд байх ба нарийн мэдрэмж, хөгжилтэй байдал, авхаалж самбаагаа дээд цэгт нь хүртэл ажиллуулсанаар мөнгөн шагналын эзэн болох боломжтой.   Генийн холбоотой хүмүүсийг царай төрх болоод биеийн ижил төсөөтэй байдлыг ажиглан харж олох нь оролцогч, гэр бүлийнхэн болоод дэлгэцийнхээ өмнө үзэн сууж байгаа үзэгчдэд мөн адил хөгжилтэй байх болно.  

Промо үзэх 

ORI-гоос бүх дугаарыг үзэх

НАМАЙГ СОНГООЧ

Бие биенээ танихгүй, загварлаг, өөрсдийн гэсэн өнгө аяс, хэв маягтай ганц бие  гурван залуу нэг бүсгүйтэй болзохоор цуглана /гурван бүсгүй нэг залуутай/. Болзохын  тулд тусгай даалгаварыг гүйцэтгэнэ. Тэр даалгавар бол  болзох  бүсгүйдээ/залуудаа  зориулан хувцас худалдан авах юм.  Бүсгүйд/залууд талаагдахын тулд   хамгийн загварлаг, хэв маягтай орчин үеийн хувцас сонгон худалдан авах нь манай шоуны чимэг юм. Нэвтрүүлгийн төгсгөлд залуу бүсгүй хоёр анх удаа уулзаж бие биетэйгээ танилцаж,  цаашид үргэлжлүүлэн болзох эсэхээ шийднэ...  

Промо үзэх 

ОRI-гоос бүх дугаарыг үзэх
НАМАЙГ СОНГООЧ

ХАР ХАЙРЦАГ

Аливаа тээврийн хэрэгсэлд юу болсныг бид "Хар хайрцаг"-ны бичлэгээс мэдэж болдог. Үүнтэй адилаар нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудлууд, олны анхаарал татсан чухал үйл явдлуудын эздийг бид таньдаг ч тэдний байр суурыг тодорхой мэддэггүй ээ. Харин хар хайрцгыг нээж тэдний үзэл санаа, үйл хэргийг тодорхой мэдсэнээр та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх бол? 

  • Нэвтрүүлгийн хугацаа: 2019 оны 3-р улирал
  • Эфирээр нэвтрэх өдөр: Ням гараг
  • Эфирээр нэвтрэх цаг: 21:00 цаг

Промо үзэх

ORI-гоос бүх дугаарыг үзэх

 

НҮҮДЭЛ ШИЙДЭЛ

Монгол Телевиз нь үзэгчийн мэдэх эрхийг хангаж ажиллахдаа хараат бус бие даасан редакцын бодлоготой, хаалтын гэрээгүй, үнэн бодит мэдээллийг хөдөлшгүй баримт нотолгоотой, олон талт \бүхий л талын байр суурь\ эх сурвалжийн өнцгөөс хүргэж ажиллахыг үүргээ болгодог.
Энэ үүргийнхээ хүрээнд “Нүүдэл Шийдэл” ярилцлагын нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. Уг нэвтрүүлэг нь нийгэм, улс төр, эдийн засаг, хүний эрх, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гэх мэт нийгмийн бүхий л салбарын хүрээнд шийдэл, гарц шаардагдсан сэдвүүдийг сонгон авч тухайн асуудалд холбогдох бүх талын байр суурийг урьж оролцуулдаг. Учир нь нийгмийн бүх процесс, аливаа бүтээн байгуулалт, өөрчлөлт болон шинэчлэл үргэлж иргэд болон аль нэг төр, хувийн байгууллага хоорондын хамтын үйл ажиллагаа дээр тогтдог. Тиймээс бид хамтарч ажиллах ёстой эсвэл бие биедээ шаардлага тавьж хариуцлага нэхэх үүрэгтэй байгууллага, иргэдийн бодит нөхцөл байдлыг шууд харуулж, хамтын ажиллагааг нь сайжруулж үр дүн гарган ажиллахад нь туслахыг зорьдог. 

Промо үзэх

ОРИ-гоос бүх дугаарыг үзэх

 

Хүсэлт илгээх