card

Mongolia's Got Talent

Авьяаслаг Монголчууд шоуг нь

Үндэсний хэмжээний бахархал болсон Авьяаслаг Монголчууд шоуг Монгол телевиз үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш байнга ТВ-ийн рейтингийн судалгаагаар тэргүүлж, Монголын үзэгчдийг байлдан дагуулсан, бахархуулж, догдлуулсан телевизийн шилдэг контентын нэг болж чадсан билээ.

Авьяаслаг Монголчууд шоунд Монгол улсын өнцөг булан бүрээс өөрийн авьяас чадвараа харуулахыг зорьсон хүн бүр оролцох боломжтой хамгийн ардчилсан шоу нэвтрүүлэг билээ. Мөн шоуны хамгийн том онцлог бол бүх төрлийн авьяас чадвар нэгэн тайзнаа цуглаж чаддагт оршдог юм.
Дуу, бүжиг, хөгжим, элэглэл, уран уншлага гэх мэт ямар ч төрлийн
үзүүлбэрээр оролцож болохоос гадна мэргэжлийн уран бүтээлч эсвэл
мэргэжлийн бус гэдгийг хамаарахгүйгээр зогсохгүй, хөгшин, залуу ямар ч хүн оролцож болдогоороо бусад авьяасын шоу нэвтрүүлгүүдээс илүү давуу талтай. Мөн телевизийн салбарын шоу нэвтрүүлгүүдээс хамгийн өндөр буюу 100 сая төгрөгийн шагналын сантай шоу нэвтрүүлэг юм.

Авьяаслаг Монголчууд шоунд дуулдаг, бүжиглэдэг, хөгжимддөг, элэглэдэг, шүлэглэдэг ямар ч төрлийн үзүүлбэрээр оролцож болохоос гадна мэргэжлийн, мэргэжлийн бус, хөгшин, залуу ямар ч хүн оролцож болдогоороо бусад авьяасын шоу нэвтрүүлгүүдээс илүү давуу талтай.     

Мөн телевизийн салбарын шоу нэвтрүүлгүүдээс хамгийн өндөр буюу 100 сая төгрөгийн шагналын сантай шоу нэвтрүүлэг юм.

Энэхүү шоуны олон хүндлэгдэж хайрлагдсан хамгийн чухал хүмүүс бол яах аргагүй шоуны эрхэм шүүгчид юм. Тэдэнгүйгээр энэ шоуг төсөөлөхийн аргагүй. 
Мөн үзэгчдийг баясгаж, үргэлж тэдний талд бат найдвартай зогсдог хөтлөгчгүйгээр энэ шоуг төсөөлөхөд бэрх билээ. Шоуны бас нэгэн онцлог бол “Алтан баззер” юм. 4 шүүгч тус бүр нэг харин хөтлөгч 1
удаа өөрт хамгийн их таалагдсан үзүүлбэр дээрээ “Алтан баззер” дарж, тухайн оролцогчийг шууд тоглогдох “Хагас шигшээ” тоглолтонд оруулах эрх олгодог нь энэ шоуны бас нэгэн онцлог юм.
Авьяаслаг Монголчууд шоуны 2015 оны буюу эхний улирлын ялагчаар Дархан-Уул аймгаас оролцогч Эгшиглэнт чимээ хамтлаг, 2016 оны буюу 2 дахь улирлын ялагчаар Орхон аймгаас оролцогч Э.Энх-Эрдэнэ нар юм. 

Авьяаслаг Монголчууд шоу нэвтрүүлэг маань бүтэн нэг жилийн турш завсарлаад байсан бол энэ жил буюу 2018 онд дахин зохион байгуулагдаж 9 сараас эхлэн үзэгч олны хүртээл болохнээ...
Энэ жилийн “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн 3-р улирлын ялагч Үндэсний хэмжээний бахархалт авьяастан, 100 төгрөгийн шагналын эзэн хэн болох бол?

Утас: 77770022

Авьяаслаг Монголчууд шоу 3 - 1р Шат

Найман долоо хоногийн турш үргэлжилсэн 1-р шатны шалгаруулалт ийнхүү амжилттай өндөрлөж маш олон авьяастныг шалгаруулсан билээ. Ингээд шүүгчид дүнгээ гаргаж цаашид өрсөлдөх шилдэг 32 оролцогчийг тодрууллаа.

Mongolia's Got Talent

Харин та шоуг тухайн цагт телевизээрээ үзэх боломжгүй бол дэлхийн хаанаас ч дуу дүрсний өндөр чанартайгаар, дугаар алгасалгүй үзэх боломжийг ori.mn апп танд санал болгож байна.
ОRI АПП ТАТАЖ АВАХ

Шоуны хамтрагчид

Холбоо барих