Гэмт этгээдийг нэг хоногийн дараа барьсан ч  худал мэдүүлэг өгсөн нь эрлийн ажиллагаанд саад учруулсан

Дорноговь аймагт 12 настай охиныг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсан. Амь үрэгдсэн охины цогцсыг Улаанбаатар хотод авч ирсэн бөгөөд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилгээг хийхээр болсон. Одоогоор дүгнэлт хараахан гараагүй байгаа юм. Өнгөрөгч амралтын өдөр энэхүү эрэн хайх ажиллагааны талаар аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийсэн юм.

Дорноговь аймгийн Сайншанд сумд энэ сарын гуравны өдөр 12 настай охиныг хулгайлж амийг нь онц ноцтойгоор хохироосон хэрэг гарсан. Аймгийн Онцгой комиссоос 23 байгууллагын 245 алба хаагч, 300 гаруй иргэн эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Нийт 13 сумын хэмжээнд эрлийг үргэлжлүүлэн хэрэг үйлдсэн этгээдийг нэг хоногийн дараа   баривчилсан. Гэсэн хэдий ч сэжигтэн өгсөн мэдүүлгээсээ эргэж буцаж, олон худал  мэдүүлэг өгч байсан нь эрлийн ажиллагаанд саад учрахад хүргэжээ.

Мөн талийгаач охины талаар цахим орчинд олон сөрөг мэдээлэл цацагдсан нь ар  гэрийнхэнд хүндээр тусаж байгаа , охины нэр төрд халдсан гэж  түүний гэр бүлийн зүгээс хэлж байсан юм.