Дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн эмч 750 мянга, сувилагч нар 650 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар Дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн эмч 750 мянга, сувилагч нар 650 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна. Олон нийтийн дунд улаан бүсэд ажиллаж байгаа эмч ажилтнууд ачаалалтай байгаа мэт ойлголт байгаа ч ковидоос бусад өвчлөлийн эмч нар улаан бүсэд ажиллаж байгаа 2-3 эмчийн ажлыг давхар хариуцан ажиллаж байна гэлээ.Тэдний тухайд цалингийнхаа ихэнх хувийг зээлэндээ өгдөг. Хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн цаг үед хүнсээ авч хүрэлцэхгүй хэмжээний цалингаар ажиллаж байгаагаа хэлж байсан юм. Үйлдвэрчний эвлэлээс удаа дараа эмч ажилтнуудын цалинг нэмүүлэх асуудлаар хуралдаж, судалгаа хийж байгаа ч үр дүн гарахгүй байгааг зарим эмч нар хэлж байгаа юм.