“Ковид-19”-ийн халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүс хамгийн түгээмэл илэрч буй шинж тэмдэг нь ядарч сульдах, толгой өвдөх, үс унах, анхаарал сулрах, нойргүйдэх гэх мэт олон төрлийн шинж тэмдэг илэрдэг байна.
Лондоны Империал коллежийн хийсэн судалгаанд “Ковид-19”-ийн халдвараар тухайн хүн хүндээр өвдсөн бол 50-аас дээш хувьд нь ковидын дараах шинж тэмдэг илэрч байна гэсэн үр дүн гарчээ. Энэ нь тухайн хүний дархлааны онцлог, архаг хууч өвчний байдал, нас зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. “Ковид-19”-ийн халдвараар өвдсөний дараа иргэний цус өтгөрснөөр зүрх судас, мэдрэлийн эд эс, хоол боловсруулах тогтолцоо зэрэг олон эд, эрхтнийг гэмтээдэг учраас мартамхай болох, даралт ихсэх зэрэг маш олон шалтгаанаар иргэд эмнэлэгт хандаж байгааг эмч хэлсэн юм.
“Ковид-19”-ий халдвараар өвчилбөл дараа нь гарах хор уршиг ихтэй учраас иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэлээ. Харин халдвар авсан бол эмчийн заавраар эмээ уух, бүрэн эмчлүүлэх, дасгал хөдөлгөөн сайн хийх нь чухал гэдгийг эмч зөвлөлөө.