Өнөөдөр засгийн газрын хуралдаанаас гарсан хэд хэдэн шийдвэрийг танилцууллаа. Тэр дундаа Эрээн хот хилээ хааснаас үүссэн импортын барааны хомстлын асуудлаар гарсан шийдвэрийг нийтэд танилцуулсан юм.
Эрээний хил хаагдсанаас манай улсад импортын барааны хомстол үүсээд байгаа. Тэгвэл энэ долоо хоногт Гашуунсухайт, Ханги боомтод хүнсний лаборатори байгуулж, хүнс, гол нэрийн бүтээгдэхүүн болон Эрээн боомтод гацсан эм ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх шийдвэр гаргасныг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлсэн байна. Мөн засгийн газрын хуралдаанаар олны анхаарлыг татсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон нь шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл байлаа. Тус хуульд шүгэл үлээгчийг гэрч, хохирогчийн адилаар төрийн хамгаалалтад байх боломжоор хангаж өгнө гэж заасан байна.
Хуулийн төслийн талаар танилцуулсны дараа олон иргэн тус хуулийн зохицуулалтын биелэлтэд эргэлзэж байгаагаа цахим орчинд хуваалцаад байгаа юм.