Зөвхөн 2022 онд Ирээдүйн өв сангийн эх үүсвэр, хөрөнгөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоход зарцуулна

Энэ засгийн газар хүүхдийн мөнгөний хэмжээг хуучин хэлбэрээр нь хадгалах ч олголтын хэлбэрт шинэчлэл хийж, халамжаас хуримтлал руу шилжинэ гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ Монгол улсын 1.2 сая хүүхдэд ирэх онд 1 их наяд 461.7 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгаж, санхүүжилтийн дийлэнх хувийг ирээдүйн өв сангийн орлогыг хөндөж, 1 тэрбум 57.2 тэрбум төгрөг, төрийн өмчит компаниудын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийн орлогоос 404.5 тэрбум төгрөг бүрдүүлэхээр тооцсон. Гэхдээ 2016 онд баталж, 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ирээдүйн өв сангийн тухай хуулиар сангийн эх үүсвэр, хөрөнгөөс 2030 он хүртэл зарцуулахыг хориглосон юм.

Ирээдүйн өв санг зарцуулахдаа улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулж, тус сангийн тухайн жилийн орлогын эх үүсвэрийг арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах хэлбэрээр ирэх онд зарцуулна гэж тооцжээ.