Шинээр байгуулах хоёр яамны нийт төсөв зургаан тэрбум гаруй төгрөг байна

Монгол улс цахим үндэстэн болох том зорилго тээж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилт тавьсан. Мөн ҮХОНӨ-д тусгасан хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэсний дагуу гүйцэтгэх эрх мэдлийн бүтцэд хоёр яам шинээр байгуулах асуудал олны анхааралд байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, засгийн газарт шинээр 6 тэрбум төгрөгийн төсөвтэй, 2 яам байгуулах нь УИХ-д чухлаас бус хэн сайдаар томилогдох эсэхэд Монгол улсын ерөнхий сайд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу анхаарал хандуулна. Гэвч УИХ-ын гишүүдийн хувьд шинээр байгуулах яамдыг давхар дээлтэй, мэргэжлийн сайдтай, шадар сайдын түвшинд эрх мэдэлтэй хүнээр удирдуулах нь зүйтэй гэж үзэж байна. 

Одоогийн яамдыг Засгийн газрын агентлаг болох Үндэсний хөгжлийн газар болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар дээр тулгуурлан байгуулахаар яригдаж байгаа. Одоогийн Үндэсний хөгжлийн газрын тухайд 50 гаруй хүний орон тоотой ч яам болбол орон тоог 87 болгон нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт тусгасан.