Бага цалин, өндөр ачаалал нь эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлаасаа гарах нэг шалтгаан болж байна гэв

Цар тахлын үед өрхийн эмнэлгээс эхлээд бүх шатны эмнэлгийн эмч ажилтнууд 2-3 эмчийн ажлыг хариуцан ачаалалтай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн төвийн эмч 750 мянган төгрөг харин сувилагч 650 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна. Эмч сувилагч ажилтнуудын авч байгаа цалингийн ихэнх хувь нь зээлийн төлөлтөд зарцуулагддаг байна. Тэгвэл хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өссөн цаг үед хүнсээ авч хүрэлцэхгүй хэмжээний цалингаар ажиллаж байгаагаа тэд хэлж байна. Хүрэлцэхгүй цалин, хэтэрсэн ачаалал нь эрүүл мэндийн салбарт ажиллагсад ажлаасаа гарах шалтгаан болж байна. 9-р сарын 28-ны байдлаар эмнэлгүүдийн хүний нөөцийн судалгаагаар 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Харин нийт ажиллагсдын 60 гаруй хувь нь халдвараар өвчилсөн бөгөөд эдгэрсний дараа ихээр ядарч сульддаг, амрах хугацаа шаардагдаж байгааг хэлж байна. Харин эмч эмнэлгийн ажилтнууд өвдөөд 10 хоногийн дараа ажилдаа орж өмнөхөөсөө илүү ачаалалтай ажилладаг байна