Орон даяар ААН болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн ээлжит тооллого явагдаж байна

Улс даяар ААН байгууллагын ээлжит тооллого явагдаж байна. 2021.11.01-с өмнө байгуулагдсан бүх ААН байгууллагаас гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчид, улс төрийн намууд, сууц өмчлөгчдийн холбоо, ОУ-ын байгууллагууд мөн хамрагдаж байгаа нь энэ удаагийн тооллогын онцлог юм. 2021 оны 3-р улирлын байдлаар манай улсад 215 мянга гаруй аан байгууллага, 200 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байна. Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй байгаа 215.700 гаруй аан-ийн 44.1 хувь нь буюу 95.230 нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 55.9 хувь нь буюу 120.492 нь үйл ажиллагаагаа явуулахаа түр болон бүр зогсоосон байдалтай байна.

Энэ удаагийн ААН, байгууллагуудын тооллого нь цахим хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд toollogo.1212.mn сайтаар явагдаж байна.