Австри улсад

Австри улсад "Ковид-19”-ийн халдварын тохиолдол урьд нь бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрч нэмэгдээд байгаатай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтооно гэж тус улсын Канцлер Александр Шалленберг мэдэгджээ. Европ дахин цар тахлын голомт болоод байгаагийн улмаас зарим орны Засгийн газар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгардаг хөл хориог ахин тогтоох талаар хэлэлцэж байна. Австрийн хүн амын 65 хувь нь “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа нь баруун Европын орнууд дундаа үзүүлэлтээр хамгийн багад тооцогдож байна. Тус улсын олон иргэн вакцинд үл итгэх хандлагатай байгаа юм. Үүнийг нь Парламентын гурав дахь том хүчин болох хэт барууны үзэлт “Эрх Чөлөө” нам дэмжиж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Нидерландад халдварын үзүүлэлтүүд нэмэгдсэнээс шалтгаалан бүх иргэнийг хамруулсан хэсэгчилсэн хөл тогтоогоод байгаа бол Австрийн Засгийн Газар вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст нэмэлт хязгаарлалт тогтоохоос зайлсхийхийг эрмэлзэж байгаагаа мэдэгдсэн байна. “Бид маш доогуур үзүүлэлттэй байгаа вакцинжуулалтын түвшнээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэж А.Шалленберг есөн мужийн захирагчидтай цахимаар хуралдсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгджээ. Түүний хэлснээр, хөл хориог эхний ээлжид 10 хоног тогтоох юм байна.