Энэ жил дотоодын төмсний хэрэгцээг бүрэн хангаж чадна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Манай улс жилдээ 310 мянга орчим тонн улаанбуудай хэрэглэдэг бөгөөд энэ жилийн хураан авсан улаанбуудайгаар дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж үзэж байна. Гэсэн ч өнөө жил улаанбуудайн чанар тааруу байгаагаас гурилын үйлдвэрүүд өмнөх оны импортын буудайгаар сайжруулалт хийж байгаа юм байна. Сортынхоо 30 хувийг шинэчилж тариалалт хийсэн ч энэ жил хур бороо ихтэй байсан нь улаанбуудайн чанарт нөлөөлжээ. 

Энэ жил манай улс ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортынхоо 30 хувийг шинэчилж хаврын ургац хураалтыг хийжээ. Улсын хэмжээнд 420 мянган га-д үр тариа, үүнээс 389 га-д улаанбуудай, 19.8 га-д төмс, 9.9 га-д хүнсний ногоо, 100.4 га-д тосны ургамал, 100.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655 мянган га-д тариалалт хийжээ. Улаанбуудай, төмсний  дотоодын хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны 60 хувийн хэрэгцээг хангах боломжтой гэж үзэж байна.

Мөн энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор 7-р сарын 28-аас өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд улс орон даяар эрсдэлийн үнэлгээ хийхэд өвөлжилт дундаас дээш байх тооцоо гарсан байна. Ерөнхийдөө өвөлжилтийн бэлтгэл ажил дуусах шатанд байгаа гэдгийг хэлж байлаа. Цаашид манай улс хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болохын тулд хөдөө аж ахуйг дэмжих зээл хөтөлбөрийг цаг тухайд нь хэрэгжүүлнэ гэлээ.