Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 10-р сард өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өсчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар, өмнөх сартай харьцуулахад 0,5 хувиар өсжээ. Манай улсад цар тахалтай холбоотойгоор нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн өсөлт зонхилж байгаа бөгөөд мах, хүнсний ногоо, импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүний үнэ голлон өссөн байна.  

Өнөөдрийн байдлаар инфляцын түвшин 9.7 хувьтай байгаа бөгөөд үүний 43 хувийг хүнсний бүлгийн үнийн өсөлт эзэлж байгаа юм. Цар тахлын өмнө буюу 2019 оны 11 сард 

1 кг лууван 1097 төгрөг байсан бол өнөөдөр 2553 төгрөгт, 

1 кг бөөрөнхий сонгино 1234 төгрөг байсан бол 2669 төгрөг 

1 литр задгай сүү 1249 төгрөг байсан бол өнөөдөр 1949 төгрөг

1 кг хонины мах, ястай, нь 7694 төгрөг байсан бол 10849 төгрөг

Ургамлын тос 3,559 төгрөг байсан бол өнөөдөр   5,473 төгрөг болж тус тус нэмэгджээ. 

Түүнчлэн мах, хүнсний ногооны үнийн өсөлтөөс гадна инфляцын түвшин 9,7 хувьд хүрэхэд гаднын улсаас импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Манай улсад дийлэнхдээ нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлт явагдаж байгаа бөгөөд хил гаалийн асуудал цэгцэрч, нийлүүлэлт хэвийн хэмжээнд хүрэх хүртэл үнийн өсөлт хэвээр байх хандлагатай гэлээ.