Булган аймгийн өрхийн эмнэлгүүд авто машингүй байна

Өнгөрөгч 7 хоногт баталсан ирэх оны төсөвт барилга байгууламж, дэд бүтцийн ажлуудад багагүй хөрөнгө оруулж байгаа ч зарим нь онцын шаардлагагүй, байгаа оноогүй төслүүд байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тухайлбал Булган аймгийн айрагны өргөө, Ховд аймгийн Жаргалант суманд барих кино театр зэргийг нэрлэж болно. УИХ-гишүүн Ц.Анандбазарын батлуулсан 3,8 тэрбум төгрөгөөр босох айрагны өргөөний барилгын ажилд ирэх онд эхлэл хөрөнгө оруулалтын 1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Гэтэл тус аймагт өнөөдөр хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай олон ажил байгаагийн дотор хамгийн наад захын хэрэгцээ болох Булган аймгийн өрхийн эрүүл мэндийн 2 төвд автомашингүй байна.

Өнөөдрийн байдлаар 12 мянга 500 мянган хүн амтай Булган аймгийн 2 Өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашингүй. Тархмал байршилтай аймгийн орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд автомашины хэрэгцээ хамгийн түрүүнд тулгамддаг.

Булган аймагт баригдах айрагны өргөө төслийг одоогоос жилийн өмнө тус аймгаас сонгогдсон Ц.Анандбазар гишүүн төсөв суулгасангүй гэж бухимдаж байсан бол энэ жил ирэх оны төсөвт  тусгуулсан байна. Ирэх онд Булган аймагт улсын төсвөөр хийгдэх ажлуудын жагсаалтад Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд автомашин авахаар тусгаагүй ч автомашин авна гэж аймгийн засаг дарга хэлсэн юм. Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс ирэх онд тойрогтоо төсвийн хөрөнгөөр хийх ажлуудыг ач холбогдлоор хэрхэн эрэмбэлж байгаа Өрхийн эрүүл мэндийн төвүүд автомашинтай болсон эсэхийг дахин тодруулж хүргэнэ.