БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун бүтээн байгуулалтын томоохон ажил явагдаж байгаа баруун хойд нутгийн Самжиён хотод зочилжээ. Тэрбээр сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд анх удаа олны өмнө ил гарч ирж байгаа нь энэ юм.
Уг нутаг нь БНАСАУ-ын удирдагч агсан Ким Жөн Ирийн мэндэлсэн газар бөгөөд Самжиён хотыг хөгжүүлэх нь Ким Жон Уны гол төслүүдийн нэгд тооцогдсоор иржээ. Умард Солонгосын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Ким Жон Ун уг төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байгаа хүмүүсийн хүчин чармайлтыг өндрөөр үнэлээд, бүтээн байгуулалтын ажил энэ онд дуусна хэмээн мэдэгдсэн байна. БНСУ-ын үндэстнээ нэгтгэх яамны хувьд энэхүү үйл явдлыг эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөөний эхний жил дуусахаас өмнө, мөн Ким Жон Ун төрийн эрхэнд гарсны 10 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд гаргасан ололт амжилтаа харуулах арга зам хэмээн тодорхойлжээ.