Зах, худалдааны төвүүдэд барааны хомстол үүссэн байна

БНХАУ-ын Эрээн хотод “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Эрээний хил дээр манай улсын олон мянган худалдаачдын ачаа бараа саатаад байгаа. Худалдаа эрхлэгчид, тэр дундаа бэлэн бараа зарж байгаа хүмүүс өвлийн улирлын хувцасны татан авалтаа өмнөх саруудад хийсэн ч бараа нь тэдний гар дээр өнөөдрийг хүртэл ирээгүй тул өмнөх жилээс үлдсэн өвлийн бараагаа зарж байгаа юм байна. Зарах бараа хомс байгаагийн улмаас олон лангуу хоосорч байгаа бөгөөд өмнөх жилээс үлдсэн бараагаа зарахад хүмүүсийн сонирхсон загвар, хэмжээ дутмаг байгаа нь худалдан авалтыг эрс бууруулж байгааг худалдаачид хэлж байна. Ийм нөхцөл байдал удаан хугацаанд үргэлжилбэл түрээсийн төлбөр, зээлээс авахуулаад   олон асуудал бэрхшээл үүсэхээр байна гэж тэд хэлж байна.

БНХАУ эрээн хотын хилээ хэзээ нээх нь тодорхой бус байгаа нь манай улсын худалдаа наймаа эрхлэгчдийн хувьд улам их хүндрэл үүсгэж байна.